Өсвөр насны хүү, харааны бэрхшээлтэй охинд бэлгийн дарамт үзүүлжээ

Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 116-р сургуулийн орчмын автобусанд сууж явсан харааны бэрхшээлтэй 8 настай охиныг хажууд нь сууж явсан наймдугаар ангийн хүүхэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй байна.
Тодруулбал, охины гэр бүлээс харъяа цагдаагийн байгууллагад “Автобусанд байсан хүү, охины минь өмдөнд гараа хийж, бэлэг эрхтнийг оролдон өөрийнхөө эрхтнийг бариулсан байна” хэмээн гомдол өгчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХУД-т суух 13 настай хүү нь, 8 настай охины өмд рүү нь гараа хийж, өгзгийг нь барьсан байж болзошгүй байна. Хэргийг өдгөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.190.94
Хүүхэд бол хүүхэд. Ингэж зарлаж болохгүй. Яллачихав даа!
Төстэй мэдээ