Англи улс 100,000 гаруй том оврын ачааны машины жолоочийн дутагдалд оржээ

Англи улс авто машины шатахууны хомсдолд орж, 9 сарын 24-ны өдрөөс эхэлж олон цаг бензин авахаар оочирлох, шатахуун хайж бензин түгээгүүрийн газруудаар дамжих явах, нэг машинд олгох шатахууны хэмжээг хязгаарлах зэрэг асуудлууд улам хурцаджээ.
Дэлхийд 2-т ордог газрын тосны компани болох BP-ын Англи дахь 1,200 гаруй шатахуун түгээгүүрийн салбарын 3-ны 1 хувь нь бензингүйгээс болж зогсолтод орсон аж. Английн газрын тосны жижиглэн худалдааны нэгдлийн 5,500 гаруй шатахуун түгээх газрын 3-ны 2-оос илүү хувь нь бензиний хомсдолд орсноо мэдэгдлээ. Шатахууны хомсдолоос болж хүмүүс урьдчилан их хэмжээний шатахуун авах замбараагүй үзэгдэл үүсчээ.
Ингэж шатахуун түгээгүүрийн газруудад шатахуун дутагдах болсны гол шалтгаан нь “Англи улсад шатахууныг зөөх том ачааны машины жолооч дутагдсан”-аас болсон аж. Англи улсад одоо 100,000 гаруй том оврын ачааны машины жолоочийн дутагдалд оржээ.
Нэг ёсны шатахууныг зөөвөрлөх машиныг нь жолоодох мэргэжлийн жолоочгүй болжээ.
Яагаад Англи улс ачааны машины жолоочийн дутагдалд оров?
Англид энэ салбарын гол ноён нурууг өмнө нь Европын бусад орнуудаас ирсэн гадаад ажилчид үүрдэг байжээ. Гэвч Англи улс Европын холбооноос гарснаас (Brexit) хойш эдгээр гадаад ажилчид түвэгтэй болсон иммигрэйшний ёс горим болон иx татвараас болж эх орон руугаа буцаж, үүнтэй ковид 19 давхцаж том оврын машины үнэмлэх авах шалгалтууд олон удаа цуцлагдсан зэргээс үүдэн тус улс ачааны машины жолоочийн дутагдалд оржээ.
Англи улсад том оврын ачааны машины жолооч дутагдсанаас болж зөвхөн шатахуун гэлтгүй зарим дэлгүүрүүдэд бараанууд тасраx асуудлууд ч ар араасаа гарч байна. Англи улс зул сарын баяраас өмнө 5000 гаруй ачааны машины гадаад жолоочид виз өгөхөөр болж, мөн олон зуун цэргүүдийг яаралтай зөөвөрлөлтөнд дайчлах зэрэг шатахуун зөөх арга замыг хайж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ