alim.mn | 2025.05.21
Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АШТ-ий охидын 10 насны ангилалд Монгол охин түрүүлэв

Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АШТ-ий охидын 10 насны ангилалд Дархан-Уул аймгийн шатарчин есөн өргөөс найман оноотой тэргүүн байр эзэлжээ. Мөн энэ ангилалд Сүхбаатар аймгийн Э.Гэгээнээ хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ жилийн өсвөрийн шатарчдын Зүүн ААШТ цар тахлын улмаас цахимаар болсон. Тэмцээнийг Тайландын вант улсын шатрын холбоо Азийн шатрын холбоотой хамтран зохион байгуулсан юм.

Манай улсаас 76 шатарчин оролцож байгаагаас эхний ээлжинд охидын бүх насны ангиллын тэмцээн болж дүнгээ гаргасан байна. 16 насны охидын ангилалд Дорнод аймгийн Х.Урангоо гуравдугаар байр эзэлжээ. Тэмцээн зургаан насны ангилалд болсон бөгөөд найм хүртэлх насны охидын ангилалд “Элит Брэйн” олон улсын академийн А.Энэрлэн ес, 10 насны охидын ангилалд Говьсүмбэр аймгийн М.Маргад ес, 14 насны охидын ангилалд “Гэгээн Арвай” клубын Б.Энхсаран долоо, 18 насны охидын ангилалд “Гобичесс” клубын Э.Удвал зургадугаар байр эзэлж багаараа 10 дугаар байрт шалгарсан байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ