Нийт 31 иргэн 1 тэрбум 521 сая төгрөгийн нөхөн олговор авчээ

Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссынхон 2021 оны 3 дугаар улиралд тэтгэмж тусламж, нөхөн олговор авах болон хуулийн өөрчлөлтийн талаар санал хэлж, зөвлөмж өгч ажиллажээ.
Дархан-Уул аймагт амьдарч буй хэлмэгдэгсдийн үр хүүхэд болох 66 иргэний судалгаа гарсан бөгөөд шүүхийн шийдвэр гарсан 51 иргэнээс 10 иргэн 80.0 сая, 16 иргэн 40.0 сая, 4 иргэн 20.0 сая, 1 иргэн 1 сая нийт 31 иргэн 1 тэрбум 521 сая төгрөгийн нөхөх олговор аваад байна.
Тус аймгаас 2021 оны 3 дугаар улиралд өссөн дүнгээр 15 иргэн 40,0 сая төгрөгийн, 1 иргэн 81,0 сая, 3 иргэн 80,0 сая, 1 иргэн 20,0 сая төгрөгийн нийт 20 иргэн 941,000,000 төгрөгийн нөхөх олговор авах тухай хүсэлт материалаа бүрдүүлэн ЦАУЗБУК-т хүргүүлээд байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ