Коронавирусийн улмаас олон удаа хойшлогдсон Жэймс Бондын цувралын “No Time to Die” кино өчигдөр Лондон хотод нээлтээ хийжээ. Хааны Альберт танхимд хийсэн уг ёслолд Кембрижийн герцог ба герцог нар Уэльсийн хунтайж, Корнуоллын гүнгийн авхай оролцжээ. Улаан хивсний ёслолд хааны гэр бүлийнхэн хүмүүсийн урам хугарсангүй, хатагтай нар үдшийн даашинзаар гангарч, харин ханхүү смокингоо өмссөн байв.
Кейт Мейдлтон гялалзсан алтлаг даашинзаар гоёж, Камилла цайвар цэнхэр гялалзсан даашинзаар гоён хосолжээ. Мөн гүнж Кейтийн захиалгаар хийсэн даашинзин дээрээ хааны Альберт танхимд орохдоо ижил өнгийн нөмрөг нөмөрсөн нь гайхалтай харагдсан гэж биичгдэж байна. Мөн 2019 онд Пакистанд айлчлахдаа ззүсэн ээмэг зүүлтээр гоёжээ. Түүний үсийг маш нарийн ширхэгтэй болгон засаж, хүрэн уусалттай будгаар нүдний будалт хийжээ.
Киноны дараа хааны гэр бүлийнхэн кинонд тоглосон жүжигчидтэй уулзсан. Алтан даашинзтай Кембрижийн гүнгийн авхай “Бондын од” Даниэль Крейгтэй мэндчилсэн. Энэ үед Даниель Крейг Кейтэд "Та үнэхээр гайхалтай харагдаж байна" гэж хэлсэн гэнэ. Мөн Ханхүү Уильям нээлтийн үеэр Дэниэль Крейгтэй уулзан “онигоо” ярьж инээлджээ. Ханхүү Уильям нэрт жүжигчинтэй эртний танил. Уильям 2015 онд гүнж Кейт болон дүү ханхүү Хариитай хамт Бондын цуврал ”Спектр” киноны нээлтэд оролцжээ.
Бондын цувралын 25 дахь кинонд жүжигчин Дэниэл Крэйг сүүлчийн удаа 007 дугаартай тагнуулчийн дүрийг бүтээсэн юм. Уг бүтээл 2020 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшилсоор өдий хүрчээ.
Одоо 53 настай Крэйг нийт таван удаа Жэймс Бондын дүрийг бүтээснээс хамгийн анхных нь 2006 онд гарсан “Casino Royale” байв.
Ханхүү Чарльз ах дүүс Билли Эйлиш, Финнеас О'Коннелл нартай ярилцсан байна.
Ханхүү Чарльз бол кино, телевизийн соёлын талаарх ойлголт, хүртээмжийг дээшлүүлж, кино архивыг ажиллуулдаг Британийн кино урлагийн хүрээлэнгийн том ивээн тэтгэгч юм. Харин хунтайж Уильям 2010 оны 2-р сараас хойш Британийн кино, телевизийн урлагийн академийн (BAFTA) ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
