Хүүхдийн мөнгө 1.4 их наяд төгрөг хүрдэг

Нийгмийн халамжийн үйлчилгээнд 3 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бол түүний 1.4 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө олгоход зохицуулагдсан. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр 2022 оны эхний сараас эхлэн хүүхдийн мөнгийг тал хувийг нь бэлнээр олгож, тал хувийг нь шууд хадгаламжид ордог болгох тухай хэлэлцсэн байна.
Мөн 0-5 насны хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг өгч, 5 дээш насны хүүхдүүдэд хуримтлал үүсгэх зэргээр насаар нь зааглах хувилбарыг судлаж буй бөгөөд 0-5 насны хүүхдүүдэд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдгыг тогтоожээ. Цаашдаа халамжийн бодлогыг судалгаатайгаар үргэлжлүүлэх нь зөв гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ