alim.mn | 2025.05.21
Эрсдэлтэй бүлгийн 63000 айлд мэдрэгч суурилуулахаас эхний 5000 нь иржээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийг угаарын хийн хордлогоос бүрэн хамгаалах нэгдсэн системд холбох, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор “Таван толгой түлш” ХХК нь “Интеллгент технологи” ХХК-тай хамтран ажиллаж байна.
Эхний ээлжид эрсдэлтэй бүлгийн 63 мянган айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол дамжуулагч суурилуулахаар төлөвлөсөн.Угаарын хийг хянах төхөөрөмжийн эхний 5000 ширхэг Улаанбаатар хотод ирсэн. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэрлэл, тээвэрлэлт хугацаа алдаж байгаа ч энэ сардаа багтаан ирэхээр төлөвлөсөн байна. Уг мэдрэгч төхөөрөмж нь ашиглахад тун хялбар. Гэрийн тооно, өрөөний хананд суурилуулж тогтмол асаалтай байнгалгаснаар гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлэх аж.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ