Энхтайваны гүүрэн дээрээс үсрэх гэж байсан 18 настай эрэгтэйг аварчээ

Энхтайваны гүүрэн дээрээс үсрэх гэж байсан 18 настай эрэгтэйг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагаар /09.24-ний өдрийн 03:53 цагт/ Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд иргэн М /18 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ