50 ковш тараасан Засаг дарга 5 машин гардууллаа

Дундговь аймгийн удирдлагууд хэзээнээсээ машинд дуртай даа. Аймгийн жилийн төсвийнхөө 50 хувиар нь тансаг зэрэглэлийн машин авсан гэж улс даяар шуугиулж явсан нь саяхан. Өнгөрсөн наймдугаар сард зөвхөн Адаацаг суманд 50 ковш машин тараалаа гэсэн. Саяхан таван сургуульд 164 сая төгрөг зарцуулан машин авч өгсөн байна. Үүнийгээ энэ оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж буй гэсэн. Хуучин Гранд Старекс маркын таван автомашиныг Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч ёслол төгөлдөр гардууллаа. Машиныг Сайнцагаан сумын “Мандал”, “Говийн ирээдүй”, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Дэрэн сумдын ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд авсан юм. Засаг дарга Ц.Мөнхбат "Эдгээр автомашиныг өгч байгаа нь боловсролын салбарт хийгдэж байгаа нэн шаардлагатай хөрөнгө оруулалт" гэлээ. Бинзен олдохгүй байхад тараагаад цацчихсан хэдэн шагай шиг цөөн байшинтай, хэдэн зуун метр алхаад хүрчих газар. Ийм сууринд хуучин машин өгөөд боловсролын чанарт нөлөөлөх үү. Тэдгээр "Юник плайтс" ХХК нийлүүлсэн бөгөөд 164.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ