alim.mn | 2025.05.21
Өнөөдөр Баянхонгорын Баянлиг, Баянговь газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр 08:03 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр Богд сумаас баруун зүгт 15 километрийн зайд газар хөдөлжээ. Улмаар Баянлиг, Баянговь сумдад болон Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Аймгийн Онцгой байдлын газраас ойр орчмын чичиргээ өндөр мэдрэгдсэн газрын балл хэмжиж, хохирол тогтоох асуумж авч ажиллаж байна. Тус аймаг нь  газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог  аж. Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон. Мөн хүн амьтны амь ч их эрсэдсэн билээ.

Онцгой байдлын ерөнхий газар болон ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлт, байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх боломжгүй гэдгийг өмнө нь хэлсэн. Харин газар хөдлөлт гамшгийн хэмжээнд болвол урьдчилан сэргийлэх дуут дохио дуугарах нь.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ