alim.mn | 2025.05.21
Таван давхрын тагтан дээрээс унасан нярай ухаангүй байсаар нас баржээ

Энэ сарын 18-ны өдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд өндрөөс унаж, гэмтсэн есөн сартай нярай хүргэгдэн иржээ. Улмаар нярайг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд шилжүүлсэн бөгөөд ухаангүй байсаар өчигдөр амьсгал хураасан байна.

Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, Налайх дүүргийн ... тоот орон сууцанд оршин суух 48 настай эмэгтэй нярайг таван давхрын тагтан дээр салхилуулж байхдаа доош унагаасан нь тогтоогджээ.

Дээрх эмэгтэй нь нярайн эмээгийнх нь төрсөн дүү гэх бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвийн хяналтад байдаг байжээ. Хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байна.

 

Эх сурвалж: zindaa.mn


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ