alim.mn | 2025.05.21
Ковидоор гэртээ өөрийгөө эмчилж байсан 4 иргэн өчигдөр нас баржээ
Өчигдөр коронавирусны халдвараар өвчилсөн 4 хүн гэртээ нас барсан байна.
Тодруулбал: БЗД-ийн 16-р хорооны оршин суугч 43 настай эрэгтэй Б 09 сарын 14-нд хариу нь эерэг гарч, батлагдаад өчигдөр нас барсан, СХД-ийн 36-р хорооны оршин суугч 32 настай эмэгтэй С 09 сарын 18-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэн 2013 оноос хойш суурь өвчтэй байсан гэх мэдээлэл байна. ХУД-ийн 21-р хороо 85 настай эрэгтэй Д 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэний эхнэр нь эерэг гарч, батлагдсан учраас нэгдүгээр хавьтал болсон байж. БЗД-ийн 22-р хорооны оршин суугч 64 настай эмэгтэй Н 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдсан. Тухайн иргэн өөрөө эмнэлэгт очсон боловч 09 сарын 20-нд эмнэлэгт нас баржээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ