alim.mn | 2025.05.21
Мал эмнэлгийн ерөнхий газар 10 сая тун шүлхийний вакциныг 8 тэрбум 300 сая төгрөгөөр шууд худалдан авчээ

ОХУ-ын "Бүх холбоотын мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төв"-д мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 10,000,000 сая тун вакциныг 8,300,000,000 /найман тэрбум гурван зуун сая/ төгрөгт багтаан нийлүүлэх боломжтой эсэх урилгыг илгээж, зөвшөөрсөн хариу ирсэн тохиолдолд  гэрээ шууд байгуулах замаар худалдан авалт хийх зөвлөмжийг Үнэлгээний хорооны дарга Ц.Болорчулуун Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлд хүргүүлжээ. Энэ дагуу Оросын Холбооны Улсын Бүх Холбоотын мал, амьтны эрүүл мэндийн хүрээлэнгийн дэд захирал М.Н.Штырёвт захидал бичин, гуйж, шүлхий өвчний вакцин авахаар болжээ. Тиймээс 2880000 /Хоёр сая найман зуун наян мянган ам,доллар/-аар вакцин авахаар болж, энэ есдүгээр сарын дөрөвний өдөр орж ирсэн байна. Энэ вакциныг өмнө нь буюу 2020 онд 12 сая тун вакцин худалдан авсан байдаг.   

Ядуу дорой улсын зовлон гэж, мөнгөө төлж жил бүр 10 орчим сая тун вакцин ОХУ-аас авдаг ч нэлээн "царай алдаж", гуйж түүж худалдан авдаг бололтой. Уг нь авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэдэг ч энэ нь ОХУ-аас бараа худалдан авах үед эсрэгээрээ байдаг бололтой.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ