Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дуусжээ

АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж АМГТГ-аас мэдээлсэн. Гэвч өнөөдөр өглөө олон ШТС-д нөөц дууссан нь иргэдийг ихээхэн бухимдуулав.
Бензин импортлогчид энэ сарын 17-нд АИ-95 авто бензиний үнээ литр тутамд 200 төгрөгөөр нэмж, 2550-2650 төгрөг болгосон. АИ-95 авто бензин нийт хэрэглээний 9-10 орчим хувийг л эзэлдэг бол АИ-92 авто бензинийг иргэд, ААН-үүд хамгийн түгээмэл хэрэглэдэг юм. Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дууссан бол зарим нь нэг хүнд 30 мянган төгрөгийн л шатахуун олгож байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ