
Шүгэл үлээх цахим Монголын анхны платформ олон нийтийн МАBA НҮТББ –ын тэргүүн Олон улсын хуульч Ж.Ойнмандах ноцтой баримт дэлгэлээ. Тэрбээр “Оюутолгой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд ажилтантайгаа үл ойлголцсон тохиолдолд сэтгэц мэдрэлийн өвчтэй гэсэн тодорхойлолт гаргаж ажлаас нь халж байна. Ийм маш олон тохиолдол гарсан учраас Шар хад буюу СЭМҮТ-ийн эмч нар дунд “Оюутолгой” ХХК-д нэг давхрыг нь зориулж чөлөөлье гэсэн явган яриа хүртэл гарсан. Энэ нь бодит амьдрал дээр ч хэрэгжих нь. Тиймээс бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Авлигатай тэмцэх газарт өгнө. Тус байгууллага системээ өөрчлөхгүй бол хэн нэгэнд үйлчилдэг байгууллага болж бидэнд харагдаж байгаа юм. Уг нь “Оюутолгой” ХХК-д Монгол Улсын хуулиас дээгүүр ёс зүйн дүрэм үйлчилдэг. Нэн тэргүүнд ёсзүйн дүрмээ ярьдаг атал үүнийгээ баримтлахгүй байна" гэжээ.