alim.mn | 2025.05.21
ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН ЦАХИМААР ЯВАГДАЖ БАЙНА
Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.
ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгаас зохион байгуулсан энэхүү уламжлалт тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс эрс ялгаатай.  Учир нь дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахиж байна. Мөн тэмцээнд оролцогчдоос ихээхэн тэсвэр хатуужил, байнгын бэлтгэл сургуулилтыг шаардаж байгаагаараа онцлогтой.
Уг тэмцээнийг Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулснаар холбоо, мэдээллийн технологийн давуу байдлыг бүрэн ашигласан давуу талтай. Цаашид энэ хэлбэрээр уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломжийг тодорхойлох өндөр ач холбогдолтой.
Тэмцээнд Зэвсэгт хүчний 24 нэгтгэл, анги, байгууллагын 160 орчим эрэгтэй болон эмэгтэй тамирчид оролцож буй бөгөөд тэмцээний эхний өдөр огцом өргөлт, удаах өдөр түлхэлттэй өргөлтөөр өрсөлдөж, багийн нэгдсэн дүн гарах юм байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ