alim.mn | 2025.05.21
Өвөрхангайн Засаг дарга хоёр алба хаагчид гэр өглөө

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Г.Эрдэнэ-Очир, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Бэлгүүн нарт таван ханатай өргөө цагаан гэр гардуулан өглөө. Дэд ахлагч Г.Эрдэнэ-Очир нь хоёр дахь жилдээ, Б.Бэлгүүн нь нэг дэх жилдээ Онцгой байдлын байгууллагад ажиллаж байна.

Залуу алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах зорилго нь энэ гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ