alim.mn | 2025.06.04
Н.Амарзаяа жолооч нарын үйлийг үзэж байна
“Буцалгаад шөл гарахгүй, буурал болсон ч ухаан суухгүй” гэж чамласан хүүхнүүдээ буцаагаад томилж, албан тушаал нэхсэн авгай нарын цай ууж, бохь зажилж суудаг газар биш гэсэн шүүмжлэл гарч байна. Энэ шүүмжлэл экс гишүүн Н.Амарзаяад хамаатай. УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын БҮРЭН ЭРХТ захиргааны дэд дарга гэгч албан тушаалд томилжээ. УИХ-д дөрвөн жил Өмнөговийг төлөөлөн суусан Н.Амарзаяа бохь зажилж, сөргөөр хүнд танигдсанаас өөрөөр хийж бүтээсэн зүйл маруухан. Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортлох компаниуд түүнээс зөвшөөрөл, квот авдаг юм байх. Тиймээс сахил хүртээд шал дордов гэгч болж, жолооч, машин нь "хахан боогдож", тус боомтын жолооч нарын шүүмжлэлийн бай болж байна. Уг нь Н.Амарзаяаг нэр хүнд, ажил төрөлд муу гэж УИХ-д дахин нэр дэвшүүлээгүй. "60 тэрбум"-ын буюу Миеэ.Энхболдын фракцид хүчин зүтгэж явсан Н.Амарзаяаг эргээд албан тушаалд томилов. Мөнхийн эрх ашиг л байхаас мөнхийн дайсан гэж байдаггүй гэж...
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа ажлаа хийхгүй, асуудлыг улам хүндрүүлж байгааг Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтын тээвэрчид хэлж байна. Гашуунсухайт боомтын тээвэрлэгч Б.Баянмөнх “Тээвэрчид бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяатай уулзахаар Цагаан хадны III  постны ард гурав хонож байна. Амарзаяа ажлаа хийдэггүй, тээвэрчидтэй ч уулздаггүй. Экспортын тээврийг зохицуулахаар очсон хүн ажлыг улам гацаагаад байна. Тиймээс Н.Амарзаяа гэдэг хүн ажлаа хий. Эсвэл Засгийн газар энэ хүнээ буцааж татаж, дараагийн хүнээ томил. Гэхдээ ажлаа мэддэг, чаддаг хүнийг томилж, ажил хийлгэ ээ.
 Тээвэрчид Монголын талд шинжилгээ өгөхөөр хариу нь сөрөг. Хятадын талд өгөхөөр коронавирусийн халдвартай гараад байна. Шинжилгээний хариуны энэ зөрүүний талаар Монголын төрийн албан хаагчид ажиллахгүй байна. Энэ  байдал Монголын жолооч нарыг шахаж, Хятад жолооч нарыг оруулж ирэх нь гэсэн хардлагыг төрүүлж байна. Монголын 25 000 тээвэрчдийг ажилгүй болгож, хятад жолооч нарыг оруулж ирвэл монгол тээвэрчид тэмцэнэ. Хэрэгтэй бол үндэсний үзэлтэй хөдөлгөөнүүдэд хүсэлт гаргаж, хамтарч тэмцэнэ” хэмээн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяад анхааруулсан.
Шивээхүрэн боомтод ч ялгаагүй Н.Амарзаяа төлөөлөгчийн зохицуулалтаас болж тээвэр гацаж, жолооч нар ажилгүй болсныг хэлж байна. Тиймээс бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяаг гурав хоногийн дотор ажлаа өгөхийг шаардсан удаатай.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu