alim.mn | 2025.05.21
Спортын мастер Т.Рэнцэнбадам өнөөдөр бариандаа орно

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл холын зайн гүйлтэд наймдугаар сард гарсан. Өнөөдөр Сэлэнгэ аймаг хүртэл гүйж байгаа бөгөөд өнөөдөр бариандаа орно. Тэрбээр холын зайн гүйлтээр 1100 км туулжээ. Нийт 48 хоногийн гүйж байгаа бөгөөд таван аймгийн 16 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн байна.

Ахлах ахлагч, гар бөмбөгийн спортын мастер Т.Рэнцэнбадам нь Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу өнөөдөр өдөр бариандаа орохоор тооцоод байгаа юм.

Тэрбээр, жилийн өмнөөс бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард ангийн захирагчдаа санал тавьж, холын зайн гүйлтэд гарсан байна. Өнгөрсөн хугацаанд байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл багагүй таарсан ч тэр бүгдийг даван туулаад байгаа билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ