“Тодканнам“ эмнэлэг нэрээ өөрчилж, “SM медикал” болсон ч дахин хүний аминд хүрсэн үү?

Энэ сарын 4-ний өдөр “SM медикал” гэх эмнэлэгт бэлэг эрхтэн томруулах, хамар тэгшлэх мэс засалд орсон 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Талийгаач 3 хүүхэдтэй байсан бөгөөд гадаад улсаас 8-р сард хүүхдүүдээ авч явах зорилгоор эх орондоо ирсэн байжээ. SM эмнэлэг хоёр мэс заслыг нэг дор хийж, үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндрэх үед УНТЭ-т хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна.
“SM медикал” эмнэлэг “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан уу гэсэн хардлага гарч байгаа. “Тод каннам” эмнэлэгт 2019 онд нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж амь насаа алдаж байсан юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ