alim.mn | 2025.05.21
Туркийн тусгай албаныхан 1460 гаруй түүхэн олдворыг хураан авчээ

Туркийн өмнөд хэсгийн Ван мужид тус улсын аюулаас хамгаалах албаныхан хууль бус худалдаа, наймаатай тэмцэх ажиллагаа явуулж, түүхэн олдворуудыг хураан авчээ. Мужийн захирагчийн хэлснээр Жандармерийн тусгай хүчнийхэн түүхэн олдворуудыг хууль бусаар худалдаалахыг завдсан этгээдийг илрүүлж, тухайн иргэний оршин суудаг газарт нэгжлэг хийсэн байна. Ажиллагааны үеэр 1219 зоос болон бусад 249 түүхэн олдворыг хураан авсан байна. Түүнчлэн сэжигтнийг баривчилсны дараагаар шүүх хурал болтол батлан даалтаар суллажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ