alim.mn | 2025.06.03
ХАА-г дэмжих санд элит үрийг 1.050.000 төгрөгөөр худалдан авна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны Есдүгээр сарын 14-ний өдрийн А-255 дугаар тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800.0 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750.0 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1050.0  мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950.0 мянган төгрөг, овъёосны үрийг 800.0 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, "Ковид-19" цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu