alim.mn | 2025.05.16
Унгарт одоогийн байдлаар 2-3 монгол хүн халдвар авсан байж болзошгүй
Унгар улсад 5 843 502 хүн вакцин хийлгэсэн байгаагаас 5 549 383 хүн 2 дах тунг хийлгээд байна. Мөн 525 000 хүн 3 дахь тунг хийлгэсэн хэмээн мэдээлжээ. Унгар улсад коронавирусын вакцин сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийгдэж байгаа. Унгарчууд Moderna, Pfizer, Sputnik, Shinopharm, AstraZeneca, Jenssen гэсэн 6 вакцинаас сонгон хийлгэх боломжтой юм байна.
Өнгөрсөн 24 цагийн дотор 246 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдож, 2020 оны 3 сарын 4-өөс хойш нийт 815 851 хүн халдвар авчээ. Харамсалтай нь 4 хүн нас барж, энэхүү халдвараас шалтгаалан нас барсан хүний тоо 30 102 болоод байна. Эдгэрсэн хүний тоо 779 114 болж тогтмол нэмэгдэж байгаа бол яг одоо актив халдвартай байгаа хүний тоо 6 635 байна. 300 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 43 хүн амьсгалын аппаратанд байна.
Халдварын delta хувилбар Европын бусад улсын адил Унгар улсад ч тархаж байгаа. Халдварын эсрэг одоогоор хамгийн үр дүнтэй арга нь вакцин байгаа бөгөөд Унгарын эрүүл мэндийн байгууллагуудын судалгаагаар вакцинд хамрагдсан хүмүүсийн дөнгөж 1% нь халдвар авч байгаа гэж үзэж буй тул вакцинд хамрагдаагүй хүн байвал дуртай вакцинаа хийлгэхийг уриалж байна.
Унгарт одоогийн байдлаар 2-3 хүн халдвар авсан байж болзошгүй байдалтай байна. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ