
Жүжигчин Г.Золзаяа алдахаас айгаагүй залуу нас гэдгийг утгаар нь үзүүлсэн нэгэн. Оюутан үедээ охидын хамтлаг байгуулж, солонгос оддоос дутуугүй имиж бүрдүүлэн дуулж явсан. Оюутан үедээ ээж болж, одоо охинтойгоо үе тэнгийн найз нөхөд шиг явдаг. Хүүхдийнх нь аав "Фантастик" продакшны найруулагч Бат-Өлзийгийн Тамир. Мөн сайхан залуустай үерхэн салж үзсэн. Үсчин гоо сайхны салон ажиллуулж, ашиг олохгүй хааж ч үзсэн. Хошин шогийн "Маск" продакшнд ажиллаж, хошин урлагт хүчээ үзсэн. Мөн эрүүгийн хэрэгт нэр холбогдож, шүүхийн хаалга татаж үзсэн эмэгтэй. Одоо БНХАУ-д сурч байгаа ковид 19-өөс болж хоёр жил хөл хоригдлоо. Энэ хугацаанд зүгээр суусангүй. Боловсрол суваг телевизийн хоёр олон ангит кинонд тоглолоо. "Бүтэн амьдрал"-д тоглосныг үзэгчид андахгүй. Саяхан нэг шинэ кино нь нээлтээ хийлээ.
Жүжигчин Золоо "Маск" продакшнд ажиллаж байсан, одоо ч тус продакшнтай сайн харилцаатай. Саяхан Золоогийн фэйсбүүктээ оруулсан зургийг харсан "Сампил" буюу Ц.Ганзориг "Ахыгаа байн байн өөртөө дурлуулж зүрх сэтгэлийг минь бүү ураач" гэж хошигножээ.

