100 давсан настай 86,5 мянган хүн Японд амьдардаг

Япон улс 100-гаас дээш насалж буй өндөр настнуудаа тооллоо. “Манайд одоо 100 ба түүнээс дээш настай 86,5 мянган хүн амьдардаг” гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам мэдээлснийг “NHK” телевиз дамжуулав. “Энэ бол сүүлийн 50 жилд байгаагүй өндөр үзүүлэлт” гэжээ. Түүнчлэн тус улс генетикийн маш том судалгааг өндөр настнуудын дунд явуулжээ.
Сонирхолтой нь, 100-гаас дээш настай хүмүүсийн 88 хувь орчим нь эмэгтэйчүүд байв. Тодруулбал, энэ улсад 100 давсан настай 76450 эмэгтэй бий. Харин эрчүүд их цөөн буюу 10 мянга орчим. Харьцуулахад, өнгөрсөн жил 100-гаас дээш настай япончуудын тоо 6060-аар бага байсан аж.
Японы хамгийн өндөр настай эмэгтэйг Канэ Танака гэдэг. Фукуока хотод амьдардаг Канэ Танака энэ жил буюу 2021 оны 2-р сард 118 нас сүүдэр зоогложээ. Хамгийн өндөр настай эр түүнээс 7 насаар дүү. Тэр бол Нара хотын оршин суугч Микидзо Уэда, одоо 111 настай. 1921 оноос өмнө төрсөн хүмүүс хамгийн олноороо амьдардаг нутаг бол Хонсю арлын баруун урд зүгт оршдог Симанэ муж. Энд 10 мянган хүн тутамд 100-гаас дээш настай 135 хүн ногддог.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ