alim.mn | 2025.05.17
Меган Фоксын найз залуу Конор Макгрегортой маргалджээ

Анжелина Жолитой дүйцэхүйц сайхан эмэгтэй бол Меган Фокс гэлцдэг. Меган Фоксын хувийн амьдрал өөрчлөгдөж 10 жил амьдарсан, 3 хүүхдийнхээ эцгээс өнгөрсөн жил салсан. Хөл хорионы 2020 он Холливудын нэг сайхан хосыг салгасан нь энэ. Меган Фокс өөрөөсөө 4 насаар дүү найз залуутай болсон. Холливудын од Меган Фокс, Машин Гун Келли хоёр 2021 оны MTV Видео Хөгжмийн Шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд хамт оролцлоо. 35 настай, 3 хүүхэдтэй Меган Фокс энэ үеэр гоёж чимэглэсэн, нүцгэн корсет хөхний даруулгын дээгүүр улаан, мөнгөн болор талст бүхий тунгалаг даашинз өмссөн байв. Энэхүү хувцас нь 1999 оны VMA шоуны Rose McGowan-ийн алдартай “нүцгэн” даашинзыг санагдуулжээ.

Өнгөрсөн 2020 онд Меган Фокс 2010-2020 онд хамт байж, албан ёсоор гэрлэсэн нөхрөөсөө салсан. Шинэ найз залуу Келли (жинхэнэ нэр Колсон Бейкер) 31 настай.  Келли VMA-ийн шоуны үеэр улаан хивсний ёслолын өмнө Fox-тэй хэрхэн хамтарч ажилладаг, амьдардаг талаараа ярьжээ. Тэрбээр “Бид бүх зүйлд 50/50 хувь байдаг” гэж Келли хэлэв. Мөн “Би түүнийг шөнөжингөө тэврээд явсан ч баяртай байна” гэж сэтгэлээ илэрхийлжээ. Энэ ёслолд ганц Меган Фоксын хувцас, тэдний хайрын харилцаа дуулиан тариад зогссонгүй.

Улаан хивсний ёслол нэг хэсэгт Келли, Ирландын ММА-гийн тулаанч Конор Макгрегор нар хэрэлдсэн гэнэ. Гэрэл зураг, видео бичлэгээс харахад Келли, Макгрегор хоёр тус тусын хамгаалалтаар тусгаарлагдсан бөгөөд Меган Фокс, найз залуу Келлигээ хамгаалж байгаа бололтой. Шагнал гардуулах ёслолд эхнэр Ди Девлинтэй хамт оролцсон МакГрегор тайзан дээр шагнал гардуулахдаа хэрүүл маргааны талаар дурдаагүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ