Беннифер 18 жилийн дараа

Холливудын од жүжигчин Бен Аффлек, дуучин, бүжигчин, жүжигчин Женнифер Лопез нар 2003 онд 30 гаруйхан настай байхдаа болзож, улаан хивсний ёслолд хамтдаа оролцдог байсан. Сүй тавьсан хос гэрлээгүй. Гэхдээ тэд өнгөрсөн зунаас эргэж уулзаж, 7 дугаар сарын сүүлчээр төрсөн Женнифер Лопезийн 52 насны төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэсэн. Гэр орноороо орж гарч, хамтдаа зугаалж зураг папарациудын дуранд олон өртсөн. Тэгвэл саяхан тэд хамтдаа улаан хивсний ёслолд оролцож, хамт алхав. Жилээс жилд өнгө орсоор байгаа Жей Ло алдсан залуутайгаа эргэж эвлэрээд, 18 жилийн дараа хөтлөлцөн алхаж байгаа нь. Цэл залуухан 33-тай гунхсан залуу наснаасаа 51-тэй Жей Ло илүү үзэсгэлэн гоо болжээ. Амьдрал 40 биш 50 наснаас эхэлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ