
Энэ жил золбин нохойг устгахад зориулан 1,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл Паралимпийн эрх авах, цаашлаад олимпийн медаль авах боломжтой тамирчин нохойд уруулж олон жилийн бэлтгэл нь үр дүнгүй болжээ. Н.Алтанцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Н.Алтанцэцэг хоёр ч удаа алтан медаль хүртсэн. Энэ жил дэлхийд чансаагаараа 8-т жагссан жүдочин. Олимпод оролцох бэлтгэлээ хийж яваад, золбин нохойд уруулж, баруун гарыг нь урж, эрээн булчинг нь хүнд гэмтээсэн. Жүдо бол барьц их чухал, хурд хүчний спорт. Гэтэл баруун гараа гэмтээсэн, харааны бэрхшээлтэй тамирчин олимпод оролцох байтугай зүгээр байхад ч хүнд, өвдөж байгаа нь мэдээж. Н.Алтанцэцэг Модны 2-т байх зааланд бэлтгэлээ хийж, орой Тахилтын эцэст байх гэр лүүгээ явдаг. Өөрийнхөө бор зүрхээр явдаг, гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй.
Золбин нохойноос болж Токиогийн паралимпаас медаль авч чадалгүй, олон жил бэлдэж хичээсэн тамирчин хохирч үлдлээ. Нохой устгалд тэрбумаар нь төсөвлөөд хоосон тоо бичсэн тайлан тавьдаг хотын удирдлагууд юу бодож байгаа бол?