Кайли Женнер инстаграмд 266 сая дагагчтэй болов

“Кардашианы гэр бүл” реалити шоу дэлхийд хамгийн их үзэгчтэй, хэрэгт дуртай олны нүд чихийг хамгийн их дэлдийлгэдэг. Хувийн амьдралаараа шоу хийсэн Кардашианыхан бүгд дэлхийн хэмжээний олны танил болсон. Тэр гэр бүлээс хамгийн алдартай нь Ким Кардашиан байлаа. Одоо эхэлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэж 40 хүрсэн Ким хоёр охин дүүдээ байраа тавьж өглөө. Тэр тусмаа “чөтгөрийн бага адтай” гэж тэр гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайли Женнер ид мандаж байна. Манай гарагийн хамгийн залуу тэрбумтан, модель, бизнес эмэгтэй Кайли Женнер болсон билээ. Одоо “Дэлхийн хамгийн их инстаграм дагагчтай эмэгтэй” болжээ. Түүнийг Инстаграм дахь хаягийг 266 сая хүн дагаж, дэлхийнхамгийн их дагагчтай эмэгтэй алдартан Кайли боллоо.
Хэсэгхэн хугацааны өмнө энэ амжилт дуучин Ариана Грандегийн нэр дээр бичигддэг байв. Ариана инстад 265 сая дагагчтай гэх үзүүлэлтээр дэлхий дээрх хамгийн их фолловтой эмэгтэй од байсан юм. Тэгвэл Кайли Женнер 266 сая дагагчийг инстаграм платформ дээр цуглуулж чадсанаар энэхүү амжилтыг өөрийн болгож чадлаа.
Сүүлийн үед Кайли Женнерийн хувийн амьдрал өрнөлтэй байна. Тэрээр мөн хөл хүнд гэдгээ албан ёсоор зарлалаа. Ингээд Травис Скотт, Кайли Женнер нар удахгүй 2 дахь хүүхдээ өлгийдөн авах бол бяцхан Сторми дүүтэй болох нь...




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ