alim.mn | 2025.05.21
Ургац хураахаар 300 гаруй оюутан Жаргалантыг зорилоо

Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй. Өнөөдөр МУБИС-ийн Биен тамирын сургуулийн 300 гаруй оюутан ургац хураалтад оролцохоор Төв аймгийн Жаргалант сумын зорихоор СТӨ-нөөс хөдөллөө. Ургац хураалтад оролцож буй оюутнуудын хичээлийг нөхөхийн тулд тусгай хөтөлбөр гарган ажиллахаар болсон юм.

Есдүгээр сарын 1-ний байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлээд байсан юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ