alim.mn | 2025.05.21
ИНЕГ-Т АЖИЛ ТАРАХ ЦАГИЙГ 16.30 МИНУТАД БОЛГОХ ТУРШИЛТ ЭХЭЛЛЭЭ
ИНЕГ-ын даргын зөвлөлийн наймдугаар хурлын шийдвэрийг үндэслэн цар тахлын нөхцөл байдал, нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахтай холбогдуулан ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжийн ажилтнуудын ажлын өдрийн цайны цагийг 30 минутаар багасгаж, ажил тарах цаг 16.30-д байхаар өөрчлөлт оруулан 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 10-ныг өдрийг хүртэл 1 сарын хугацаатай турших тушаал гарлаа.
Дээрх туршилтын хугацаанд ажил эхлэх цаг 08.00-д байх нь хэвээр юм. Энэхүү ажлын цагийн өөрчлөлт нь ИНЕГ, түүний харьяа салбар нэгжийн удирдах ажилтан буюу газар, хэлтэс, алба, тасаг, хэсгийн дарга, дэд дарга, ерөнхий менежер, менежер, ерөнхий инженер, ахлах мэргэжилтэн, ээлжийн ажилтнууд болон орон нутгийн нисэх буудлын ажилтнуудад хамаарахгүй аж.
Ийнхүү ажлын цагт өөрчлөлт оруулан хэрэгжүүлэх туршилтын хугацаанд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгоод байна.
Туршилтын дүнг ирэх сарын 9-нд ИНЕГ-ын даргад танилцуулснаар цаашид үргэлжлүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ