alim.mn | 2025.05.21
Тэрээр төрөлхийн аврагч хүн, ингэж л амьдарч ирсэн...
ОХУ-ын Онцгой байдлын сайд, армийн генерал Евгений Зиничев Красноярскийн хязгаарт Онцгой байдлын хээрийн сургуулийн үеэр хавцалын ирмэгээс ус руу унасан найруулагчийн амийг аврахаар араас нь шууд үсрэн оржээ. Олноос өрсөн генерал хувцастайгаа ус руу үсэрсэн сайд, генерал, цэргийн тангараг өргөсөн эр харамсалтай нь эргэж ирсэнгүй... Усанд шумбасан хэсэгт усан дор том хад таарч, харамсалтайгаар, бас баатарлагаар амь насаа алджээ.
Орос орон даяар эмгэнэн гашуудаж, цэрэг эрийн эр зориг, үлгэр дууриаллыг бахдаж бас харуусаж байна.
“Тэр зүгээр нэг сайд биш, генерал биш, тэрээр төрөлхийн аврагч, хамгаалагч байсан. Генерал Евгений Зиничев бүхэл амьдралынхаа турш ингэж л амьдарч ирсэн” хэмээн Онцгой байдлын орлогч дарга Андрей Гурович дурсан хэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнийг ОХУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ