
Сошиал од О.Осоржамаа амьдралын түвшин тааруухан ч амьдралд хайртай залууг хүмүүс янз бүрээр шүүмжилж, хэлэх нь бий. Алдаж, онож яваа түүнийг дэмжиж туслах хүмүүс олон. "Өргөө" кино театрын урд шорлог зарж, эмэгтэйлэг хувцаслаж, сошиал ерөтөнцийнхий анхаарлыг байнга татаж, байсхийгээд л лайв хийж, олон хандалт авдаг түүний маркетингийг ашиглан реклам сурталчилгаагаа хийлгэх компаниуд бий мөн тэрээр саяхан өөрийнхөө хөгжүүлсэн пэйж хуудсыг 20 сая төгрөгийн үнэд хүргэсэн юм. Иргэн Ч.Эрдэнэдалай түүний 230.000 орчим дагагч, 130.000 орчим лайктай пэйжийг худалдан авсан юм.
О.Осоржамаа ковидын халдвар авсан талаараа өөрийн цахим хуудаснаа "2 өдөр халуурч ханиад хүрсэн, бөөлжис хүрч бөөлжсөн бүр болохгүй болохоор нь 103 дуудаж үзүүлсэн тэгээд дараа нь хорооны эмч нар ирж шинжилгээ өгтөл Коронатай гарлаа. Гэрээр дэглэм барьж эм өгч байна. Халуун юм сайн уух хэрэгтэй юм байна шүү... Хүмүүс минь бас хүүхдүүд багачууд минь амны хаалтаа сайн зүүгээд хүн хоорондын зайгаа сайн бариарай. Эрүүл байх 1000 лан гэж... Түргэн шуурхай ирсэн эмч нартай талархалаа" гэжээ.