alim.mn | 2025.05.21
Коронавирусийн халдвараар 29 жирэмсэн эх нас баржээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улсад гэхэд 900 гаруй иргэн харамсалтайгаар амь насаа алдаад байна. Тэдний 29 нь жирэмсэн эх байжээ. 

АШУҮИС-ийн Нөхөн үржихүйн тэнхмийн эрхлэгч Д.Мөнхцэцэг “Халдвар авч байгаа хүмүүсийн хувьд жирэмсний дархлаажуулалтад хамрагдаагүй байх үед  дийлэнх нь өвчлөл гарсан. Ер нь, дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн өвчлөл маш бага байгаа. Тодруулбал, 1,9 хувьтай байна. Өвчлөлийн ихэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс байна. Монгол Улсын хэмжээнд 100 мянган амьд төрөлт тутамд 20 эх энддэг судалгаа бий. Харин энэ жилийн хувьд нэмэгдэж 100 мянган төрөлтөөс 88 эх эндсэн харамсалтай судалгаа гарлаа. Гэхдээ ковидоос үүдэлтэйгээр 29 эх эндчихээд байна. Тиймээс онцгой анхааруулга болгож жирэмсэн эмэгтэйчүүддээ дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах зөвлөгөөг өгч байгаа. Мөн иргэддээ ч ковидоос хэрхэн хамгаалах тухай мэдээллийг өгсөөр байна. Эмч эмнэлгийн ажилтнууддаа ч сургалт зохион байгуулсаар байна" гэлээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ