ТӨМӨР ЗАМЫН САЛБАРАА ӨМӨӨРӨХ ЦАГ БОЛЖЭЭ

Улс орны ажил амьдралын гол хэрэгцээг хангаж байдаг газруудын нэг бол төмөр зам яах аргагүй мөн. Энэ байгууллага дарга толгойлогчгүй болоод нилээд удлаа. Дарга болгохоор зарим хүмүүсийн нэрийг Москва руу явуулахад Оросуудын зүгээс чамладаг бололтой юм. Яагаад ч ийм нарийн асуудал ил яваад байдаг юм. Нэр нь буцаж ирсэн боловсон хүчин нөхдүүдийн нэр хүндэд ч эвгүй юм.
Тухайлбал би санаж байна. Инженер Даваасүрэн хойно Эрхүүд Төмөр замын дээд сургуулийг улаан дипломтой төгсөж ирээд, дипломаа надад үзүүлж байсныг, тэгэхэд түүнийг техникум төгссөн, бацаан маягаар сошиалд бичсэнийг би харсан.
Ер нь энэ явдзалд манай дээгүүрх улс төрчдийн янз бүрийн өнцгөөс харсан эрх ашиг мэргэжлийн салбарт хэтэрхий нөлөөлж байна Нөгөө талаар, энэ Корона өвчнөөс болж, халз нүүр нүүрээ хараад ширээний ард сууж, илэн далангүй ярилцаж, санаа бодлоо ойлгуулж, асуудлаа шийдэж чадахгүй байгаа тал ч байгаа байх.
Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны монголын талын гишүүд нь мэргэжлийн талаар жулдаж байгаа юм. Тэгэхэд Оросын талын дарга, гишүүд нь бол хэдэн арван жилээр төмөр замын ажил амьдралд ёстой нөгөө Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зохиол шиг төмөр замын ажил амьдралд чанагдсан, шилдэг мэргэжилтэн, менежерүүдээ ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл, эрх тэгш байдал хангагдахгүй байна. Ер нь бол төмөр замын даргын албыг өлхөөн аваад явчих аавын хүүд манайд байлгүй яахав.
Харин ч төмөр зам чинь боловсон хүчнээ бэлддэг, тэднийг анхан шатнаас нь өртөө зөрлөгөөс ажлыг нь эхлүүлдэг улсад үлгэр жишээ болохуйц баялаг туршлагатай газар. Тэр жил хотын дарга байсан Мөнхжаргал гуай надад хэлэхдээ “Танай төмөр зам шиг хүнийг сайхан бэлддэг, өсгөдөг газар улсын хэмжээнд ховор шүү “ гэж билээ. Ер нь төмөр замын ажил, мэргэжил чинь ёстой зүүний үзүүр багтахгүй газар шүү дээ.
Тэгэхэд энэ талаар “А” ч байхгүй хүмүүс төмөр замд буюу төмөр замтай холбоотой ажилд дээхнүүр алба хаших гээд увайгүй дайраад байх юм. Эрчим хүч зэрэг манайтай адил төстэй газрууд уруу тэгэхгүй байх шиг. Тогонд нь цохиулна гэж айдаг юмуу, яадаг юм мэдэхгүй. Төмөр замд шинэ хуучин бараа материал шахаж, борлуулж хожоо олж, өөрсдийн амьжиргааг луйвраар залгуулж болдог газар гэж бодоод байгаа юм уу. Ийм маягаар явж яагаад ч таарахгүй. Төмөр зам, төмөр замчид ингэж буруу зөвгүй мордож, ноолуулж байдаг хонины номхон морь биш ээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИИЖЫ
3 жилийн өмнө
66.181.167.254
ҮЕ ҮЕИЙН ТӨМӨР ЗАМЫН УДИРДЛАГУУДЫН ЛАЙГААР УБТЗ ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ИРСЭН. АСАР ТОМ ДАНХАЙСАН БҮТЭЦТЭЙ, ӨНДӨР ЗАРДАЛТАЙ. ТЭГСЭН МӨРТЛӨӨ ТЭЭВЭРТ АШИГЛАЖ БАЙГАА ВАГОНЫХ НЬ ТОО ХУВИЙН КОМПАНИЙ ВАГАНЫ ТООНООС БАГА. ТЭЭВРИЙН ҮНЭ ТАРИФЫГ ТОГТМОЛ ӨСГӨЖ БАЙДГИЙН АЧААР ДАМПУУРААГҮЙ БАЙГАА.
Төстэй мэдээ