
БОАЖЯ-ны зүгээс Бүгд найрамдах Куба Улсад Монгол Улсын аялал жуулчлалын нүүдлийн мэдээллийг төвийг байгуулахаар болсон байна. Ингээд шууд ажилдаа орж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Хамгийн түрүүнд “Зүүн сайн” ХХК-ийн захирал С.Цэрэнсодномтой 47 сая 500 мянга 428 төгрөгийн гэрээ байгуулжээ. Энэ мөнгөөр жижиг 5 ханатай сийлбэртэй гэр бариулахаар болсон байна. Энэ асуудал хэдхэн хоногийн дотор шийдэгдэж, эхний ээлжинд 33 сая төгрөг шилжүүлжээ.
Куба улс коммунист засаглалтай орон. Социалист, коммунист оронд аялал жуулчлал хөгжиж, тив алгасан аялах байтугай улсаасаа ч гарахад хэцүү. Саяхан төв телевизээрээ будаа агшаагч хэрхэн ажиллуулах тухай хоёр цагийн турш зааж байсан орон. Тэгээд ч дэлхий нийтээр цар тахлаас айж хилээ хааж байхад хэдэн кубачууд сийлбэртэй гэр хараад манайд аялах гэж ирэх үү. Энэхүү сийлбэртэй гэрийг хэзээ, хэдэн төгрөгөөр Куба улс руу зөөж байршуулах юм бол доо гэсэн асуулт гарч байна. Энэ мэтээр цагаа олоогүй, үр дүнгүй ажил хийсэн нэр зүүж төсвийн мөнгийг урсгахаа хэзээ болих юм бэ?
