
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өргөдлөө гаргаж өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнээс энэ талаар тодруулахад "Би ХӨСҮТ-ийн захирлын ажлаа хүлээлгэн өгсөн" гэсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд даргаар ажиллаж байсан Ц.Билэгтсайханыг томилох сурагтай. Мөн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Д.Нямхүү шүүхэд хандан, эргэж ажилдаа орохоор болсон гэх.
ХӨСҮТ-ийн захирлаар Л.Баттөрийг 2021 оны гуравдугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар томилж байв. Тэрбээр Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар 2016-2020 он, АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар 2020 оноос өдийг хүртэл ажилласан юм. Дөнгөж 40 гарч яваа залуухан захиралд хүмүүс их итгэл хүлээлгэж сайн ажиллана гэсэн ч дөнгөж хагас жил ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаа өглчээ.