
Улстөрчид бизнесмэнүүд Монголын спортын холбоог удирдаж, нөлөөллөө тогтоож нэг ёсны цол чимэгтэй болдог. Монголын боксын холбооны хамгийн алдартай ерөнхийлөгч нь “Нарантуул”-ын Сайхансамбуу байсан. Тэрчлэн УИХ-ын гишүүн “Ажнай” Бат-Эрдэнэ ажиллаж Боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, тус холбоонд 1 тэрбум төгрөг хандивлаж байлаа.
Дөрвөн жил тутамд олимпийн дараа Монголын спортын холбоод ээлжит хурлаа зарлаж, өнгөрсөн хугацааныхаа ажлыг дүгнэж, тэргүүн буюу Ерөнхийлөгчийн сонгуулийг хийдэг. Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд Монголын боксын холбоо ээлжит бага хурлаа хийж, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ерөнхийлөгчөөрөө сонгожээ.
Уг нь УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглосон байсан боловч энэхүү заалтыг өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 9-ний өдөр хүчингүй болгож, өөрчлөн шинэчилжээ.Тус холбооны дэр ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.