alim.mn | 2025.05.17
Хэргэм зэргээсээ татгалзсан гүнжид 1,3 сая доллар санал болгосон ч татгалзжээ

Хэргэм зэргээсээ татгалзсан гүнжид  Японы засгийн газар татвар төлөгчдийн сангаас 1.3 сая ам.доллар өгөхөөр санал болгосон байна. Гэвч гүнж Мако дээрх тусламжаас татгалзжээ. Японы эзэн хаан Нарухитогийн зээ, ханхүү Акишиногийн том охин гүнж Мако болон түүний сүйт залуу эгэл жирийн айлын хүү Кей Комуротай сүй тавьсан. Тэд АНУ-д нүүж амьдрахаар бэлтгэлээ базааж байгаа.

Энэ оны сүүлээр гэрлэх гэж байгаа хос хуримаа Японы уламжлалт Шинто хэв маягаар хийхгүй байхаар шийджээ. Ийнхүү Мако гүнж Японы түүхэнд уламжлалт маягаар хурим хийгээгүй цорын ганц гүнж болох нь.

Токиогийн их сургуульд сурч байхдаа анх 2012 онд танилцсан хос одоо 29 настай. Тэд 2017 онд сүй тавьсан юм. Тухайн үед гүнжийн гэр бүлийнхнээс хэд хэдэн хүн энэ үйл явдлыг хүчтэй эсэргүүцэж байлаа. Эзэн хаан асан Мичико ач охиноо гэнэн байна хэмээн тодорхойлж, сүйт залуугаасаа салахыг шаардсан гэдэг. Харин Макогийн эцэг хунтайж Фүмихито зөөлөрч, хэрвээ хос залуус өөрсдөө тэгж их хүсэж байвал хуримыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж ярьсан байна.

Японы 1947 оноос эхтэй хуульд зааснаар эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн хэргэм зэргээсээ татгалзахгүйгээр энгийн хүнтэй сууж болохгүй бөгөөд хүүхдүүдэд нь ч хэргэм зэрэг олгодоггүй гэнэ. Хайртай залуутайгаа суухын тулд хэргэм зэргээсээ татгалзсан Японы гүнж Макод засгийн газар нөхөн олговор маягаар 1.3 сая ам.доллар санал болгосон ч ийнхүү татгалзжээ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ