alim.mn | 2025.05.20
12 настай хүү NFT халим бүтээж, 290000 фунтийн ашиг олжээ
Лондон хотын оршин суугч, 12 настай Беньямин Ахмед сургуулийнхаа амралтаар пиксель зураг зурж, түүнийгээ худалдан 290000 фунтийн ашиг олжээ.
Тэрээр Хачирхалтай Халимууд буюу Weird Whales гэх пиксель зургийн цуглуулга гаргаж, түүнийгээ хөрвүүлж үл болох токен (NFT) болгон худалдаалсан юм.
Хөрвүүлж үл болох токен гэдэг нь сүүлийн үед криптовалютын орон зайд хүч түрэн орж ирж байгаа бөгөөд худалдан авагч нь тухайн бүтээлийг өмчилдөг гэх дижитал сертификат л авдаг билээ. Цаашилбал тухайн бүтээлийг зарж байгаа хүн өөрийн бүтээл, зохиогчийн эрхийг худалдан авагчид өгөх шаардлагагүй юм.
 
Беньямин тийнхүү өөрийн бүтээлийг Эфериум (Ethereum) гэх криптовалютаар худалдаж байгаа ажээ. Түүнд одоогоор өөрийн бүтээлийг худалдаад олсон ашгаа хуримтлуулах ямар ч банкны уламжлалт данс үгүй гэнэ. Тиймээс түүний хөрөнгө Эфериумын ханшийг дагаж, нийт дүнгийн хувьд унах эсвэл өсөх нь шийдэгдэх юм.
Беньяминий аав Имран мэргэжлийн програм хөгжүүлэгч бөгөөд Беньямин болоод түүний ах Юсефийг багаас нь код бичихэд сургасан байна. Харин одоо тэд өдөрт 20-30 минутыг код бичих дасгал хийж өнгөрүүлдэг ажээ.
 
Хачирхалтай халимууд гэх дижитал зургийн цуглуулга нь түүний хоёр дахь NFT бүтээл юм. Тэрээр өмнө нь Minecraft тоглоомоор сэдэвлэсэн цуглуулгаа борлуулж байсан ч энэ удаагийн цуглуулга шиг сайн борлуулагдаагүй байна.
Benyamin Ahmed is Amazing: Set to Earn $400,000 from NFTs Энэхүү цуглуулгаа тэр алдарт пиксель халимын шог зургаас сэдэвлэн нийт 3350 төрлийн халим бүтээсэн юм.
Беньямин одоо өөрийн гурав дахь цуглуулга дээрээ ажиллаж байгаа гэнэ.
 
Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hermine
1 жилийн өмнө
216.173.80.45
Why Choose the Bethel Platform? Choosing the BETHEL platform signifies aligning with a vision of innovation and security in the decentralized digital domain. BETHEL stands out for its comprehensive solutions that cater to a diverse range of industries and needs, offering a reliable and scalable infrastructure that fosters growth and adaptability. With a user-centric approach at its core, BETHEL promises not only a platform for development but a gateway to the future of digital innovation, where your ideas can flourish in a secure and advanced ecosystem. See more details: https://bethelnet.io/
Төстэй мэдээ