
Жижиг дунд үйлдвэрүүд хаалгаа барьж, ард түмний амьдрал хэцүү байна. Гэтэл УИХ-ын гишүүд болон, НИТХ, сайд, агентлагийн дарга нарын ХОМ хэд дахин өссөн үзүүлэлттэй гардаг. Энэ нь аргагүй бололтой. Нийслэлийн Дүүргийн төлөөлөгч улиралд 5 сая төгрөг авдаг байсан нь нэмэгдэж 8 сая төгрөг болжээ.
НИТХ-д Төрийн аудитийн газраас хийсэн тайлангаас гарахад 2017 онд НИТХ төлөөлөгч бүр жилд 50 сая төгрөгийн урамшуулал авсан байна. НИТХ 45 төлөөлөгчтэй гэвэл жилд 2 тэрбум 250 сая төгрөг. НИТХ-ын 45 төлөөлөгч нэг жилдээ 1 цэцэрлэг, 1 сургууль барих мөнгийг хувааж идэж байна. Одоо бүр энэ мөнгө өсөн жилдээ 100-120 сая төгрөг хувааж авдаг гэх.
Мөн дүүргийн төлөөгч улиралд 5 сая төгрөг авдаг байсан нэмэгдэж найман сая төгрөг болжээ. Нийслэл 9 дүүрэгтэй, нэг дүүрэг том жижгээсээ хамаараад 30-40 төлөөлөгчтэй. Нэг төлөөлөгч жилд 20 сая төгрөгийн урамшуулал авдаг нь нэмэгдэж 32 сая төгрөг болсон гэсэн үг. Нийслэлийн 9 дүүрэгт 360 орчим төлөөлөгчтэй гэвэл 11 тэрбум 250 сая сая төгрөгийг дүүргийн төлөөлөгчид жилдээ хувааж авдаг болжээ.