alim.mn | 2025.05.20
Өөрийгөө шагнаж, нүүрсний урамшуулал авсан З.Балдандугар БГД-ийн ЭМТ-ийн даргаар ажиллаж байна

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон З.Балдандугар ажлаа авсан даруйдаа эмнэлгийн эмч, ажилчдыг “Харъяаллын бус хүн үзэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх” шалтгаанаар ажлаас нь халсан гэх хэл, аманд орж байв. Халсан хүний тоо 30 хүрсэн байх.

Өмнө нь З.Балдандугар нь “Ачтан” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Түүнийг томилогдсон даруйд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гарын хүн гэж бичигдэж байлаа. Ажлаа авснаас хойш хэл аманд цөөнгүй орсон. Шинэ жилээр З.Балдандугар нь 80 сая төгрөгийн урамшуулал авах ажилчдын нэрсэд өөрийгөө багтааж, шагнажээ.  Ажилчдаа шагнах тушаал гаргахдаа өрийнхөө нэрийг хавчуулж, уг тушаалынхаа дагуу өөрийгөө сайн ажилласан хэмээн дүгнэж 500.000 /таван зуун мянган төгрөг/-өөр шагнасан байна.

 Харин их эмч, эмнэлгийн ажилчдыг 300.000 болон 250.000 мянган төгрөгөөр тус, тус шагнажээ. Өөрийгөө эмч, асрагчдаас өндөр дүнгээр шагнасан З.Балдандугар даргын ёс зүйгүй үйлдэл тухайн үедээ олон нийт ихээхэн шүүмжилж байлаа.

Мөн тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр “Байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа тул гэр хороололд амьдардаг эмч, ажилчдад мөнгө олгосон. Бас л өөрийн гаргасан тушаалын дагуу өөртөө 80.000 төгрөгийн түлээ, нүүрсний урамшуулал авсан байдаг. Уг нь З.Балдандугар дарга нь орон сууцанд амьдардаг гэх. Харин гэр хороололд амьдардаг ажилчидтайгаа булаацалдан өөртөө нүүрсний мөнгө цохсон З.Балдандугар даргыг хүмүүс гайхсан. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй, Баянгол дүүргийн ЭМТ-ийн даргаар ажиллаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kasha
3 жилийн өмнө
107.173.185.104
Hello. It is with sad regret to inform you we are shutting down. We are selling our entire leads database 366,295,395 Companies / Executives. for $179 All countries are $99 and you can buy the entire world 165 countries for $179. www.SunDataGroup.one
Hildegarde
3 жилийн өмнө
45.95.39.70
Hi from Order-Fulfillment.net Who would I speak with at your company about any of your order fulfillment and drop shipping needs? My company Order-Fulfillment.net can warehouse, inventory, and manage your drop shipping / order fulfillment for your customer orders. Based in the USA for almost 2 decades, near major USA air and sea ports. Here are some of the items we currently pick, pack and ship for clients: -Books, training manuals, guides -New member welcomes boxes and gifts -Product samples -Marketing materials -Medical program test kits -Follow up gifts to clients, leads, and prospects Thank you! Fulfillment Warehouse Order-Fulfillment.net Drop Shipping and Order Fulfillment Specialists since 2003
Төстэй мэдээ