alim.mn | 2025.05.20
Монголд Land Cruiser 300 автомашин сар гаруйн хугацаанд 112 ширхэг зарагджээ

Монголд албан ёсоор долоодугаар сарын 7-нд нээлтээ хийсэн Toyota Land Cruiser 300 автомашин сар гаруйн хугацаанд 112 ширхэг зарагдаад байна.

Үйлдвэрлэгчээс санал болгож буй бензин хөдөлгүүртэй Land Cruiser 300 GX.R загвар 188 сая төгрөгийн үнэтэй бол Land Cruiser 300 ZX загвар 295 сая төгрөгөөр худалдаалагдаж буй.

Харин ирэх есдүгээр сараас эхлэн дизель хөдөлгүүртэй загварууд Монгол орж ирэх бөгөөд LC300 GX.R загвар 227 сая, LC300 VX загвар 267 сая төгрөгөөр зарагдах аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ