
Өнгөрсөн бямба гарагийн /2021.08.07/ орой 13 настай эмэгтэй хүүхэд 61 удаа хутгалуулсан шархиайгаар газар дээрээ нас барсан, харин 8 настай хүү арав гаруй хутганы шархтай, маш хүнд байсныг ГССҮТ-д хүргэсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Уг гэмт хэргийг дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэх бага насны хүүхэд үйлдсэн байж болзошгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Тэд эгч дүүсийн хүүхдүүд байсан аж. "Хүүхэд одоогоор гэмт хэрэгт өртөж, хохирсон хүүхдүүд очиж тусламж авах ёстой 108 төвийн хамгаалах байранд байгаа аж. Тиймээс хүүхдийг цаашид тэнд байлгах боломжгүй гэж үзэж буй учраас албаныхан өнөөдөр хуралдаж, хаана байлгах эсэхийг шийдэх юм байна.
Түүнчлэн хүүгийн сэтгэл зүй маш их гэмтэлтэй, сэтгэлзүйн эмгэгтэй гэх дүгнэлт гаргаад буй юм байна. Учир нь хүүхэд багаасаа эцэг эхийн хайр халамж дутуу өссөн бөгөөд сүүлийн хэдэн жил эмээ өвөө дээрээ өссөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Түүнчлэн хийсэн хэрэгтээ гэмшсэн байдал гаргахгүй байгаа нь сэтгэлзүйн гүн эмгэгтэйг нь илтгэж байна гэж дүгнээд байгаа" талаар эх сурвалжийн мэдээлжээ.
Хүү энэ хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөлөө урьдчилсан байдлаар мэдүүлэхдээ хохирогч хүүхдүүд өөрийг нь шоглож, хулгайч гэж дууддаг, тамхи татдаг, цаашлаад газ сордог байсныг нь цагдаад хэлнэ зэрэг гэдгээс үүдэлтэйгээр маргалдаж, ийм зүйл болсон хэмээн мэдүүлжээ.
Хэргийн газраас хоёр заазуур, нэг урт хутга олджээ.