195 "поошиг"-ийг будаад 29 сая төгрөгөөр "шахжээ"

Дундговь аймгийн Сайхан овоо сумын төвийн айл өрхүүдийг хог ангилан ялгах хогийн савтай болгох төсөл хэрэгжиж байгаа. Сайхан-Овоо сумын төвийн нийт 195 өрхийг эх үүсвэр дээр нь хогийг ангилан ялгуулах зорилгоор сумын Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр 31.915.300 төгрөгийн өртөг бүхийн тендерийг зарлажээ. Энэ тендерт "Арцат-Алтай" констракшн ХХК шалгарч, 29,325,000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Саяхан буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн хогийн савыг айл өрхүүдэд тарааж эхэлсэн байна. Айл өрхүүдийг хогоо зөв ангилан ялгах зааварчилгаа өгч шил лааз, цаас, хуванцар гэсэн 3 төрлийн хогийг ангилан хийх савыг авсан айлууд гайхаж, хуучирсан поошгийг будсан байна гэж шүүмжилж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
103.57.92.125
Шалгаж үзээсэй!?? Арай замбараагүй байна даа
Төстэй мэдээ