Хүү хэргийг үйлдсэн шалтгаан нь xохирогч хүүхдүүд өөрийг нь шоглодог байсан учраас хутгалсан гэж мэдүүлжээ

Өнгөрсөн бямба гарагийн /2021.08.07/ орой 18:02 цагийн үед маш аймшигтай нэгэн гэмт хэргийн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн байв.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртөж, 13 настай эмэгтэй хүүхэд маш олон тооны хутгалуулсан шархтайгаар газар дээрээ нас барсан, харин 7 настай хүү арав гаруй хутганы шархтай, маш хүнд байсныг ГССҮТ-д хүргэсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
Уг гэмт хэргийг дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэх бага насны хүүхэд үйлдсэн байж болзошгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.
Тэгвэл эл хэргийн шалгалт юу болж байгаа, холбогдсон хүүхэд хаана байгаа талаар бид эх сурвалжаас тодрууллаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхэд одоогоор гэмт хэрэгт өртөж, хохирсон хүүхдүүд очиж тусламж авах ёстой 108 төвийн хамгаалах байранд байгаа аж. Тиймээс хүүхдийг цаашид тэнд байлгах боломжгүй гэж үзэж буй учраас албаныхан өнөөдөр хуралдаж, хаана байлгах эсэхийг шийдэх юм байна.
Түүнчлэн хүүгийн сэтгэл зүй маш их гэмтэлтэй, сэтгэлзүйн эмгэгтэй гэх дүгнэлт гаргаад буй юм байна. Учир нь хүүхэд багаасаа эцэг эхийн хайр халамж дутуу өссөн бөгөөд сүүлийн хэдэн жил эмээ өвөө дээрээ өссөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Түүнчлэн хийсэн хэрэгтээ гэмшсэн байдал гаргахгүй байгаа нь сэтгэлзүйн гүн эмгэгтэйг нь илтгэж байна гэж дүгнээд байгаа аж.
Хүү эл хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөлөө урьдчилсан байдлаар мэдүүлэхдээ хохирогч хүүхдүүд өөрийг нь шоглож, хулгайч гэж дууддаг, тамхи татдаг гэж шоолдог байсан учраас маргалдаж, ийм зүйл болсон хэмээн мэдүүлжээ. Тэд эгч дүүсийн хүүхдүүд байсан аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dondov
3 жилийн өмнө
202.126.89.46
Muu bna. Khuukhduudiin khumuujil unekheer dordoj
Зочин
3 жилийн өмнө
192.82.72.100
Бидний ирээдүй~эцэг эхийн хайр халамж дутуу, гадуурхагддаг, өөртөө ахадсан дарамт, тархины хөгжил нь явагдаж байгаа, юу зөв юу буруу гэдгийг ойлгох ухамсарт үйлдлийг удирддаг урд тархины хөгжил 25 насанд гүйцдэг. Иймээс л эцэг эхийн хайр халамж, чиглүүлгэ, хамгаалалт хэрэгтэй байгаа юм даа. Харамсалтай...?
Төстэй мэдээ