alim.mn | 2025.05.14
"АПУ"-гийн Батсайхан морин уралдааны үеэр морио нисдэг тэргээр дагажээ

Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус ойг угтаж гурван аймагт хурдан морины уралдаан зохион байгуулахаар болсон билээ. Морины уралдааныг нэ сарын 6-8-ны хооронд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ховд аймгийн Ховд суманд зохион байгуулсан юм. Зүүн бүсийн уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг Баян хэмээх газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн байна. Энэ уралдааны Соёолон насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Алдарт уяач, АПУ ХК-ийн эзэн П.Батсайханы хүрэн халзан соёолон түрүүлсэн байна. Монголын толгой баячуудын нэг "АПУ"-гийн Батсайхан энэ үеэр хурдан морьтой дагаж, хүмүүсийг нүдийг бүлтийлгэжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
3 жилийн өмнө
202.126.88.64
Гарчиг бичлэг хоёр чинь зөрөөд явчихлаа
Төстэй мэдээ