alim.mn | 2025.05.16
Хунтайж Чарльз 53000 га-д ногоо тариалж, үхэр үржүүлдэг

Английн хаан ширээ залгамжлагчийн нэгдүгээрт бичигддэг ирээдүйн хаан Чарльз 72 нас хүрч байгаа. Гэвч ямар ч илүүдэл жингүй. Нар салхинд холцруутсан, улаа бутарсан царайтай, мойногшсон хуруутай энэ эрхмийг тариачин шиг гэж өөлөх хүүмүүс бий. Үнэндээ хунтайж Чарльз Хун тайж нийтдээ 53 000 га талбайд ногоо тариалдаг. Энэ нь байгаль дэлхийд ээлтэй, эрүүл мэндэд тустай цэвэр “Эко-Био” тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ. Эко жимс ногоог сүүлийн 30-аад жил тарьж ургуулж явна. 

Ханхүү Чарльз 1990-ээд оны эхэн үеэс Duchy Original хөтөлбөрөө хэрэгжүүлж, Лондон хотоос холгүй орших Highgrave буюу Charles-ын байшин гэж нэрлэдэг эдлэндээ ямар ч химийн бордоо, усалгаа хэрэглэхгүй органик байгалийн бордоо хэрэглэж жимс ногоо тариалж эхэлжээ. Эхэндээ зөвхөн өөрийн гэр бүлийн хэрэгцээг хангаж байсан бол одоо дэлхийн зах зээлд зарагдаж байна.  Дээд зэрэглэлийн цэвэр эко бүтээгдхүүн, дээр нь ирээдүйн Английн эзэн хаан тарьсан болохоор хүмүүс бүр их сонирхон худалдаж авдаг. Жимс ногоо нь борлогдож жилдээ хэдэн зуун сая еврогийн орлого олдог байна.

  Ханхүү Чарльз өөрийн мэдлийн 770 га талбайд цэвэр тариа буудай, жимс хүнсний ногоо тариалж, 8 га газарт дэлхийн олон орны ой мод ургамал, цэцэгс суулган ургуулж ойжуулжээ. Тэнд цэвэр эко өвс ургамал идсэн мал амьтан, тахиа гахай өсгөн үржүүлж байна. Мөн 70 насны ойн жил бэлэг болсон юм шиг  төрсөн ач хүү George-доо зориулан нярай болон хүүхдийн арчилгаа, гоо сайхан косметик, саван шампуан үйлдвэрлэн гаргасан хүн.

   Английн гүн угсаатай 23 хэргэмтэн Ханхүүтэй хамтран 53 000 га талбайд цэвэр эко тариа будаа, жимс, хүнсний ногоо тариалж мөн цэвэр органик усан үзмийн дарс нэрж гаргажээ. Тэрчлэн  Английн Newquay хотын Nanslendan дүүрэгт ханхүү Чарльз-ын санаачлагаар барилгын материал нь хүртэл химийн хольцгүй тоосгоор баригдсан цоо шинэ эко хотхон байгуулжээ. Энэ хүүхдийн тоглоомын талбай нь байгальд ээлтэй, хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, хоргүй материалаар баригдсан. “Газрын хөрсөө сайн эмч шиг эмчилж сувилж чадвал, газар танд баялгаа харамгүй хайрладаг юм”… гэж Ханхүү Чарльз хэлсэн байдаг. Үхэр, хонины фермээсээ жилдээ 900 мянган литр сүү сааж, цэвэр органик хонь, үхрийн дээд зэрэглэлийн мах нь дэлхийн зах зээлд өндөр үнээр борлогддог байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ