alim.mn | 2025.05.16
Б.Хулангийн экс найз залуу Н.Мөнхсоёлтой амьдарч байна

Анх 14 насандаа Фото мисс тэмцээнд түрүүлж олны танил болсон Б.Хулан 37-ны жилээ өнгөрөөж, хоёр хүүхдийн ээж болж нам гүмхэн амьдрах болсон. Саяхан "Хурд" хамтлаг Авъяаслаг монголчууд тэмцээний оролцогч Дашнямын хамтран дуулсан "Бүсгүй" дууны клипэнд тоглолоо. Б.Хулан охин, хүүтэй. Охины аав нь Монголын томоохон компаний менежер. Харин хүүгийн аав нь нас нь ахимаг бийлэгжүү хүн бий. Харамсалтай нь хүү, охин хоёрынх нь аав амьдралтай, гэр бүлтэй болохоор хэзээ ч олны өмнө хамт гарч байгаагүй. Б.Хулан киноны нээлт, үдэшлэг ёслолд байнга ганцаараа ирдэг. Харин Б.Хулан 30 гарсан, хоёр хүүхэдтэй болсон хойноо Б.Хайдав модель залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, цахим хуудсаараа найз залуугийнхаа зургийг харамгүй оруулдаг байсан. Гэтэл тэр залуу нь жүжигчин Н.Мөнхсоёлтой амьдраад 3 жил болсон гэсэн зургууд цацагдаж олныг мэл гайхуулав. Жүжигчин Н.Мөнхсоёл нэг хүүтэй, нэг үе "Фантастик" продакшны найруулагч, жүжигчин Б.Тамиртай хамтран амьдарч байсан. Харин саяхан Н.Мөнхсоёл найз залуугаа ил болгож, бүр "Эхнэрийн заавраар" нэвтрүүлэг орсон нь тэд гэрлэлтээ батлуулсныг илтгэнэ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ