alim.mn | 2025.05.16
А.Оюунбилэг охиныхоо нэг ойг нижгэр тэмдэглэлээ

MNTM шоунд оролцсон охид бүсгүйчүүдээс хамгийн өндөр гуалиг, онцлох оролцогч нь загвар өмсөгч А.Оюунбилэг байсан. Тухайн үед гэр хорооллын охин байсан Оюу оролцогчдоос хамгийн ажилсаг, хоол цай сайн хийдэг нь байсан билээ. Тэрээр шөвгийн дөрөвт үлдээд хасагдахад, дэмжиж, үлдэх ёстой гэсэн үнэнч үзэгчид олон байсан. Загвар өмсөгч, модель А.Оюунбилэг одоо гэрэл зурагчин залуутай амьдарч, хөөрхөн охины ээж болсон. Саяхан Оюу охиныхоо нэг насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэж, аав нь охиныхоо гэрэл зургийг авлаа. Авъяаслаг модель, загвар өмсөгчийн охинд ээжийн авъяас нэвт шингэсэн нь гэрэл зургаас харагдана. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ